Bloodshot (2020) HD Монгол хэлээр
Тэнгисийн цэргийн шилдэг байлдагчдын нэг Рэй ээлжит ажиллагаанаасаа эргэн ирснийхээ дараа эхнэр Жинагийнхаа хамтаар алан хядагчдад олзлогдсоноор барахгүй эхнэрээ хороолгож, өөрөө ч буудуулна. Золоор нууц лаборатори RCT-гийн эрдэм шинжилгээний ажилчид түүний биед гэмтсэн эсүүдийг нөхөн сэргээдэг Нанитаг суулган эргэн амьдруулснаар эхнэр Жинагийхаа өс хонзонг авахаар улангасан довтлох аймшигтай супер байлдагч болж хувирна. Гэвч IT мэргэжилтэн Уиггинсийн ачаар Рэй эхнэрээ амьд байгаа төдийгүй, түүний тархийг программчилж, мэргэжлийн алуурчин болгож хувиргасан болохыг олж мэднэ. Одоо Рэй чухам юу хийх бол гэдгийг харах л үлдлээ.
